ӨГӨӨМӨР ХАЙР ЧУУЛГАН

Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн. 1Коринт 13:13

Залбирлын хүч

2010-04-30 23:36:45

Бидний өгүүлэх дараах үйл явдлууд болон хувийн амьдралд маань тохиолдсон түүхүүд, Төв Хятадад Авралын зарыг түгээх Нийгэмлэгийн эх суурийг тавьсан ба эдгээр үйл явдлыг сүмийн үүсэл хөгжлийг танилцуулсан “Хятадын сая сая хүмүүст” гэсэн сэтгүүлд анх нийтлэн гаргасан билээ (“Хятадын сая сая хүмүүст” гэсэн сэтгүүлийг Төв Хятадын Нийгэмлэг сар бүр анх энэхүү нэрээр 1875 оноос эхлэн хэвлэн гаргаж эхэлсэн). Тэрхүү сэтгүүлийг уншсан олон хүмүүс энэхүү түүх өөр хэлбэрээр хэвлэгдэн гарах уу гэж асууж байсан. Гинесс хадагтай Төв Хятадын Нийгэмлэгийн түүхийг бичиж үлдээхдээ 1894 оны эхэнд Бурхан өөрийн гайхамшигтай хүчийг хэрхэн харуулсан талаар өгүүлсэн байдаг (Хатагтай Гинесс яваандаа Хатагтай Ховард Тэйлор гэдэг нэртэй болсон ба түүний номонд бичигдсэн баримтуудыг өөр номнуудад ашигласан байдаг). Хүмүүс Хатагтай Гинессийн номыг халаасанд багтах хэмжээтэй хэвлээд олны хүртээл болгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан учраас энэхүү ном үүсэн бий болох эх үүсвэр бий болсон.

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : **no name | Уншсан (99) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Залбирлын сэдэв:

2010-04-30 23:29:57

•    Хүүхдийн цуглаанд үйлчлэх багш нарын төлөө
•    Гэрийн бүлүүд шинээр байгуулагдаж, ТӨС-ийн бүлгүүдийн үйл ажиллагаа тогтмол явагдах
•    Магтаал удирдагчийн төлөө
•    Арван мянгатын хороололд хүүхдийн гэрийн бүлэг нээгдэх, үйлчлэх багш нарын төлөө
•    Цуглааны үйлчлэгч нарын итгэмжит үйлчлэлийн төлөө
•    Итгэгчдийн сүнслэг өсөлт сэргэлтийн төлөө
•    Эмэгтэйчүүдийн цаг тогтмол явагдах ба тэнд итгэмжит үйлчлэх үйлчлэгч
•    Оюутан залуучууд Бурханы үгэнд суурьлагдаж, Эзэнд үйлчлэх чин хүсэлтэй байх, цуглааны сэргэлтийн төлөө
•    Гэр бүлийн цаг хийгдэхийн төлөө
•    Буянт, Мянгад, Дөргөн суманд үйлчилж буй ахлагч нарын үйлчлэл болоод итгэгчдийн сүнсний өсөлт, сэргэлтийн төлөө
•    Ариун үндэстэн, Шинэ гэрэл цуглаанууд болон үйлчилж буй ахлагчдын төлөө
•    Шоронгийн үйлчлэл
•    Цуглаанд проектор, фульт авах санхүү
 

Ангилал : залбирал | Нийтэлсэн : **no name | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 1 ) |

Танилцуулга

2010-04-30 23:28:04

Өгөөмөр хайр цуглаан нь 2002 оны 9 сард анх 5 гишүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн ба хүүхдийн цуглаан 2003 оны 5 сард 3 багш 6 хүүхэдтэй эхэлж байсан. 2010 оны байдлаар Өгөөмөр хайр чуулганаас Буянт суманд “Хайрын гэрэл” Мянгад суманд “Хайрын зууч”, Дөргөн суманд “Төгс хүчит” зэрэг чуулганууд салбарласан ба аймгийн төвд “Ариун үндэстэн”, “Шинэ гэрэл” цуглаанууд таригдан Эзэн дотор үйлчилж байна. Тус чуулганд тогтмол явагддаг үйлчлэлүүд нь Хүндэтгэлийн цуглаан, эдгэрлийн цуглаан, Хүүхдийн цуглаан, Оюутан залуучуудын цуглаан, Өглөөний залбирлын цаг, гэрийн бүлийн нөхөрлөл ба залбирлын цаг зэрэг юм. Одоо тус цуглааны тэргүүн ахлагчаар Б.Гантулга үйлчилж байна.